Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас өнөөдөр /2021.04.25/ ковид-19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Шинээр 1264 тохиолдол илэрсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд 658 иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Түүнчлэн ЭМЯ-наас вакцинжуулалтын талаарх мэдээллийг өгөв. Монгол улсын хэмжээнд нийт 660,548 иргэн Ковид-19 халдварын эсрэг вакцины эхний тунг, 178,021 хүн 2-р тунг хийлгэсэн байна. Ингээд нийт Монгол улсад вакцин хийлгэсэн хүний тоо 838,569 боллоо.