Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай, Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөөг батлах тухай, “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨААТҮГ-ын талаар авах арга хэмжээний тухай зэрэг асуудал хэлэлцэнэ.
Хуралдааны эхэнд нийслэлийн өмчид бүртгэлтэй, өндөр хурд бүхий 2 ширхэг иж бүрэн компьютерийг Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид шилжүүлж, төрийн өмчид бүртгүүлэх шийдвэр гаргав. Ингэснээр коронавируст халдварын үед хүмүүжигчдэд оруулах сургалтыг тасралтгүй явуулах, түр хугацааны цахим уулзалтыг хуваарийн дагуу зохион байгуулах нөхцөл бүрдэж байгаа юм.
Үргэлжлүүлэн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөөг баталлаа. Нийслэлийн эмэгтэйчүүдийн нийтлэх эрх ашгийг хамгаалах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, нийслэлийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, эрх тэгш байдлыг хангах чиг үүрэгтэй ажиллах тус зөвлөл 2021 онд есөн арга хэмжээ хэрэгжүүлнэ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийг дэмжих, тусгай хэрэгцээт иргэдэд таатай орчин бүрдүүлэх болон ахмад настнуудыг дэмжих хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулна.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилж байна...
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ