Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хаалттай үргэлжилж байна.Албан ёсоор мэдээлээгүй байгаа ч хуралдаанаар хоёр хуваагдан, өөр өөрсдийн даргаа сонгоод буй Ардчилсан намаас ирүүлсэн хоёр хүсэлтийг хэлэлцээд бүртгэхээс татгалзжээ. Өмнө нь Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан нэгдүгээр сарын 14-ны өдөр болж Ардчилсан намын Х дугаар Их хурлаар хэлэлцсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж, АН-ын X их хурлаас гарсан Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж үзэн Ц.Тувааныг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлийн сангаас хасах шийдвэр гаргаж, тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийг намын Үндсэн дүрэмд заасны дагуу сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, өөр хоорондоо дүрмийн дагуу учраа олж асуудлаа дотооддоо шийдвэрлэсний дараа бүртгэхээр болсон билээ.
Энэд удаад ч мөн л буцаасан байна. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан Ардчилсан намаас гадна Иргэний зориг ногоон намын хүсэлт, Ард түмнээ хайрлая намын хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр багтсан юм.