АН-аас Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг сонгох нийт гишүүдийн санал асуулгад 81.06% буюу 43,994 санал авсан УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийг ҮБХ-ны хуралд хэлэлцүүлэхээр намын дарга О.Цогтгэрэл танилцууллаа.
Хуульд заасны дагуу төлөөллийн төв байгууллага болох ҮБХ-ны гишүүд нууц санал хураалтаар нэр дэвшигчийг эцэслэн тодруулах юм байна. Үүний дараа өнөөдөрт багтаан Ардчилсан намын их хурлаар нэр дэвшигчийг ёсчлон батлах аж.