Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийн нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд бүртгүүлэхээр намын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат тэргүүтэй УИХ-ын 10 гишүүн өнөөдөр СЕХ-нд ажиллалаа.
Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэг намаас 2 нэр дэвшигчийн материалыг бүртгэх боломжгүй, дотоод асуудлаа шийдвэрлэн Үндсэн хуульд зааснаар зөвхөн 1 нэр дэвшигчийг СЕХ бүртгэнэ хэмээн Н.Алтанхуяг нэр дэвшигчийн материалыг хүлээж авахаас татгалзсан юм.
Энэхүү үйл явдлын дараа Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд СЕХ-г нэр дэвшигчийн материалыг хүлээж авч бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэн шийдэхийг шаардаж суулт зарлалаа.