Сонгуулийн ерөнхий хорооноос АН-ын нэр дэвшигчийн материалыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдэж АН дотрох маргаантай асуудлаа эцэслэн шийдвэрлэж өнөөдөр 18.00 цагаас хойш материалаа хүргүүлэх тухай хариуг өгсөн.
Тэгвэл АН-ын дарга, удирдлагууд энэхүү асуудлаар хэвлэлийн хурал зарлан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын гишүүд хүлээцтэй хандаж ирсэн. УИХ-д 13 суудалтай намын материалыг авна, авахгүй гэдэг нь өөрөө хууль зөрчиж байгаа үйлдэл мөн. Бид тэмцлийн дараагийн шатанд шилжиж байна. УИХ-д суудалтай 13 гишүүн өлсгөлөн зарлана. Төрийн үйл ажиллагаа эрх баригч намын гарт орсон нь тодорхой харагдаж байна. 200 гаруй мянган гишүүдтэй АН-ыг хүлээж аваагүйд харамсаж байна" гэв.
AN
2021-05-05
Luivarchid yheh ni ee erh medeliin tuluu yh yh amar