Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Төрийн эрх барих дээд байгууллага УИХ бол хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд хууль санаачлах, хяналт шалгалтыг хийх бүрэн эрх нь байгаа. Харин энэ индерийг буруу ашиглаж намынхаа дотоод зөрчлийг төрийн зөрчил, хямрал болгож дэвэргэж болохгүй.

Өлсгөлөн зарлаж хууль зөрчиж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж буй асуудал мөн. Ер нь Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага энэ үйл ажиллагааг улс төрийн намынхаа дотоод үйл ажиллагаанд зөвхөн хууль засаглах ёстой. Хуулийг өөрсдийн явцуу эрх ашиг бусармаг үйлдэл явуургүй санаандаа нийцүүлэх эрх хэнд ч байхгүй.

Та бүхэн үүнийгээ одоо боль. Дотоод зөрчил, хагарал, тэмцлээ Монголын төрд нялзайж хууль, төрийн хуулийг зөрчихийг шаардаж буруу мэдээллээр ард түмнийг төөрөгдүүлж, эмх замбараагүй байдал руу түлхэхийг оролдож байгаагаа зогсоо. 

АН доторх эрх мэдлээ булаацалдсан, албан тушаалын төлөө өлсгөлөн зарласан үйлдлээ зогсоож, дотроо учраа ол. Намынхаа дотоод бузар булхайгаа нам дотроо шийд. Танай намын доторх зөрчлийг УИХ-аар хэлэлцэж шийддэггүй юм" гэлээ.

 

Таны сурталчилгаа