Цаг үеийн мэдээ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл хийлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: "Ардчилсан нам ч хөгжиж, дэвших ёстой. Сүүлийн өдрүүдэд намаа цэвэрлэх хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Ахмадууд нь залуучууддаа зайгаа тавьж өгөх цаг нь болсон. Өнөөдөр Ардчилсан намын зарим гишүүд эрх мэдэл, албан тушаалын төлөө өлсгөлөн зарлахаасаа ичих хэрэгтэй.

Монгол Ардын намын гишүүд ч өлсгөлөн зарлаж чадна. Гэвч өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Цар тахлын нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч, нас баралтын тоо өдөр ирэх тусам ихсэж байна. Тийм байхад ард иргэдийг үймээн самуунд турхирах, цар тахлын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх, хөл хорионы үр дүнг үгүй хийх бусармаг үйлдлээ зогсоо.

МАН бол харин ч хүчирхийлэл, дарангуйллын эсрэг зогсдог нам" гэлээ.

Таны сурталчилгаа