Цаг үеийн мэдээ

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд олимпын эрхийн төлөө барилдаж буй ОУХМ Х.Болортуяа шөвгийн наймд Пан Америкийн гурван удаагийн хүрэл медальт Венесуэлийн Наталья Гриман Эррераг цэвэр ялснаар хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр 1:6-гаар дийлдэж яваад ард гарч хоёр оноо аван тэндээсээ дамжиж өрсөлдөгчөө даралтад оруулан ялалт байгуулав. Х.Болортуяа хагас шигшээ буюу олимпын эрх авах үгүйгээ шийдэх хариуцлагатай барилдаанаа шөнийн 00:00 цагт Беларусийн Вераника Ивановатай хийнэ.

Таны сурталчилгаа