Цаг үеийн мэдээ

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан болж, Шадар сайдын мэдээллийг сонсон, гишүүд асуулт асуун хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Халдварын тархалт буурахгүй байгаа талаар болон хүүхдийн мөнгө зэрэг халамжуудыг зогсоох эсэх талаар тодруулахад 

Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн болон иргэдийн амьжиргаа, өрхийн орлогыг дэмжсэн, хүүхдийн халамжууд гээд олон асуудал цааш үргэлжилнэ. Үүнийг зогсоох, цаашид өгөхгүй байх талаар Засгийн газар болон аль ч түвшинд албан ёсоор яригдаагүй.

Эдийн засгийн асуудал хүндрэлтэй байгаа ч Засгийн газар энэ цаг үед орлого ашиг нь буурсан ААН, амьжиргаа дордсон иргэдийн амьдрал ахуй руу чиглэсэн бодлогуудаа үргэлжлүүлнэ гэж байгаа. 10 их наядын эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах хөтөлбөр хэрэгжиж байгаа. Гүйцэтгэл нь боломжийн хэмжээнд буй. Гэхдээ халдварын нөхцөл байдлаас шалтгаалан цаашид ямар нөхцөлд нөлөөлөхийг тооцох ажлууд Сангийн яаманд хийгдэж байна" гэсэн юм. 

Таны сурталчилгаа