Цаг үеийн мэдээ

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ази, Номхон далайн бүсийн товчоо албан бус эдийн засаг, албан бус хөдөлмөр эрхлэлт сэдвээр мэдлэг, туршлага хуваалцах бүсийн чуулган Тайланд улсын Бангкок хотод 2024 оны арваннэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Уулзалтаар албан бусаас албан эдийн засагт шилжих шинэлэг арга барил, албажуулах сайн туршлагын талаар Ази, Номхон далайн бүсийн орнуудын Засгийн газар, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөл харилцан мэдээлэл, туршлагаа солилцох юм. 

Чуулганд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Ш.Маяа, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогын газрын дарга М.Нямдаваа, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Бизнесийн академийн захирал Д.Асралт нар оролцож байна. 

Таны сурталчилгаа