Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудастаа ийн мэдээлжээ. Тэрээр: "Бид байгаа оноогүй олон халамжийн бодлогоос татгалзаж, бодит хөдөлмөрийн үнэлэмж дээр суурилсан ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ-рүү явна.
Энэ жилийн хувьд бодлогын шинэчлэлийг Ковидын хүнд цаг үе, нөхцөл байдалтай уялдуулж хийнэ. Цаашид Ковидын үеийн халамжийн бодлого зогсох үед огцом ШОК өгөх нийгмийн тодорхой хэсгүүдээ орхигдуулж болохгүй. Өөрөөр хэлбэл зайлшгүй шаардлагатай, зорилтот бүлэгрүүгээ ЗАРИМ халамжийн бодлогуудыг үргэлжлүүлэх ёстой" хэмээжээ.