Цаг үеийн мэдээ

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр тангаргаа өргөж, түүний зургаан жилийн бүрэн эрх өнөөдрөөс /2021.06.25/ эхэлж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Шадар сайд асан Я.Содбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, ЕТГ-ын дэд даргаар А.Үйлстөгөлдөр,  хэвлэлийн албаны даргаар Ө.Золбаяр нар ажиллахаар болжээ.