Цаг үеийн мэдээ

Усны осол: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бөмбий багийн ‘’Ондилын нуур’’ гэдэг газар энэ сарын 16-ны өдөр малчин Э-гийн 1 хүүхэд мотоциклтой гараад сураггүй болсон бөгөөд тогтоол усанд живсэн байж болзошгүй дуудлагыг наймдугаар сарын 17-ны өдрийн 16:29 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, А /13 настай, эрэгтэй/-ын цогцсыг мөн өдрийн 20:30 цагт тогтоол усны зүүн эргээс 25 метр, 2 метрийн гүнээс олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн байна.

/08.16-ны өдөр ар гэрийн хүмүүс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.17-ны 16:00 цагийн орчим тогтоол усны эрэгт хувцсаа эвхэж тавьсан байсныг олсон./