Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Хадат” гэдэг газарт хураасан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 01:05 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 02:40 цагт очиж иргэн Г-гийн 5х7 метрийн хэмжээтэй өвөлжөөнд 6.9 тонн өвс шатаж байсныг 18 минут ажиллаж унтраажээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар