No Double Standart хөдөлгөөний санаачлагч Э.Одбаярыг шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гарган хорих 461 ангид хоригдоод байгаа.
Цагдан хорих 461 дүгээр ангид “таслан сэргийлэгдсэн” иргэн Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан нам (хуульд заасны дагуу төлөөллөөрөө дамжуулан) батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн.
Э.Одбаяр хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад 22 хонож байгаа бөгөөд уургийн алдагдалтай, бөөрний дутагдалд орсон гэх оноштой байгаа тухай Ардчилсан намаас цахим хуудастаа мэдээллээ.