Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тинижиг хүсэлтээр нь хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНЭУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан Төрийн сайд Рийм Аль-Хашимитай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр уулзаж, тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход хамтран ажиллахаар ярилцав.

Мөн Монгол Улс АНЭУ-д анхны Элчин сайдаа томилж, Абу Даби хотод ЭСЯ-аа удахгүй нээх болсныг мэдэгдэж, шинээр нээгдэх ЭСЯ-ны үйл ажиллагааг дэмжихийг хүслээ. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНЭУ “ЭКСПО 2020–Дубай” дэлхийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэв.

 

Таны сурталчилгаа