УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад урамшуулал олгодог болох хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүний эрхийг хариуцсан бүтэц гэж байна уу? Tсвэл хариуцсан мэргэжилтэн ч юм уу?
2021 он гарснаас хойш хүний эрхийн зөрчил хорих ангиуд дээр гарсан уу?
461 дүгээр хорих ангид хоригдож байгаа иргэн Э.Одбаярын асуудал маш хүнд байна.
Хэрэв энэ залуугийн эрүүл мэнд, амь насанд аюул учирвал бид хатуу хариуцлага ярина. Олон улсад Монгол Улсын нэр хүнд асар их унана. Учир нь үгээ хэлсний төлөө, үзэл бодлоо илэрхийлсний төлөө хоригдсон нь маш ноцтой хэрэг шүү.
Өнөөдрийн байдлаар 37000 иргэнээ хэлсэн үгнийх нь төлөө, хийгээгүй хэргийнх нь төлөө улс төрөөр хилсээр хэлмэгдүүлчихээд сууж байгаа ард түмэн шүү дээ." гэлээ.