Улаанбаатар хот байгуулагдсны түүхт 382 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эх бичвэрийг 1,6 сая иргэнээ төлөөлөн нийслэлийн удирдлагууд хүлээн авлаа.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ өнгөрсөн долдугаар сарын 07-ны өдөр шинэчлэн баталсан юм.
Иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллаж, амьдрах бололцоог хангах, улмаар нийслэл хот өөрийн дүрмээр асуудлаа шийдэж, хараат бус бие даасан статустай байх зэргийг шинэчлэн хуульчиллаа.
Мөн хуулийн шинэчлэлээр төвлөрлийг сааруулахын тулд Хөшигтийн хөндий дэх нисэх онгоцны буудлыг дагасан шинэ суурьшлийн бүс байгуулах, Аэросити, Майдар зэрэг дагуул хотуудыг хөгжүүлэх боломж нээгдэж байна.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлахад УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал хариуцсан түр хорооны гишүүд, нийслэлийн удирдлагуудтай хамтран ажилласанд талархаж байна.