Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо. 

Шүгэл үлээгчийн тухай хуулиар шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилсан сэргийлсэн цогт харилцааг зохицуулна.

Гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол мэдээлэл гаргаж байгаа нь шүгэл үлээгч биш үү гэж асуудаг. Тэгвэл Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар нийтийн ашиг сонирхол, сайн сайхны төлөө, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг бичгээр болон цахимаар гаргах тухай асуудлыг тусгасан юм. Цаашлаад хүрээлэн байгаа орчинд хор, хохирол учруулж байгаа тухай, хэрэглэгчийн тухай эрх ашгийг зөрчиж байгаа тухай мэдээлэл гаргагчийн эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулна.

Мөн энэ хуулиар шүгэл үлээгчийн гаргасан нийтийн эрх ашгийн эсрэг үйлдлийн мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаад, учруулсан хор хохирлын хэмжээнээс нь шалтгаалж урамшуулна. Урамшуулал нь 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгийн хооронд байна" гэв. 

Таны сурталчилгаа