Цаг үеийн мэдээ

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт дээр гарч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Тээвэрлэлтийн саатал, үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах ажлын хэсгийн саналыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэр гаргууллаа. 

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шок үүсээд байна. Тиймээс Гашуунсухайт, Ханги боомтоор хүнс болон гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг импортлох нөхцөлийг энэ долоо хоногт бүрдүүлэхээр боллоо. Энэ хүрээнд тус боомтод хүнсний лаборатори байгуулна. Хүнс, гол нэрийн бүтээгдэхүүн болон эм, эмнэлгийн хэрэгслийг авто тээврээр нэвтрүүлэх боломжийг энэ долоо хоногтоо багтаан бүрдүүлнэ" гэдгийг хэллээ. 

Манай улс эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын үйлдвэрлэлийн түүхий эд, туслах материалыг БНХАУ, ОХУ, БНСУ, БНЭУ-аас импортолдог.  БНХАУ-ын Эрээн боомт түр хугацаагаар хаагдсантай холбоотой 2021 оны аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Эрээн боомтод ханган нийлүүлэх 17 байгууллагын 37 ачаа, Тяньжин боомтод 14 байгууллагын 21 ачаа саатаад байгаа аж.

Таны сурталчилгаа