Цаг үеийн мэдээ

О.Цогтгэрэл тэргүүтэй Ардчилсан нам энэ сарын 5-нд намын "Онц Их хурал-ыг зохион байгуулахаар товлоод буй. Үүнтэй холбогдуулан "АРДЧИЛСАН НАМ"-аас тус онц их хурлыг Дүрмийн бус, учир албан ёсны Мэдэгдэл гаргажээ. 

Ардчилсан намын дарга М.Тулгат: "Ойлголтын зөрүүгээс шалтгаалж “Онц их хурал”-ыг хойшлуулах саналыг олон удаа гаргасан. Гэтэл эвлэрсэн гэж зүтгэж, их хурлыг хуралдуулахаар тов гаргасан нь хүчингүй гэж үзэж байна. Намын дотоод асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй. Ардчилсан намын дүрэм, цаашид ажиллах зарчим, ямар асуудал үүссэн хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байж шийдвэрлэнэ. Арванхоёрдугаар сарын 6-нд анх товлож байсан ч наашлуулж арваннэгдүгээр сарын 5-нд болгосон ч талууд ойлголцоогүй учир хугацааг сунгах хэрэгтэй. Аливаа хурлаас шийдвэр гарч хүчин төгөлдөр хэрэгжихийн тулд хурал ч мөн ялгаагүй хүчин төгөлдөр байх ёстой. Тиймээс талууд харилцан зөвлшилцөж байж хуралдах ёстой. Ардчилсан нийгэмд 100 хувь санал нийлнэ гэж мэдээж байхгүй. Онц их хурал биш онц их бужигнаан болно гэж харж байгаа учраас хуралд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна"

Ардчилсан намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү: "Намд үүсээд байгаа дотоод асуудлыг шийдвэрэлэхэд маш амархан. С.Эрдэнэ дарга аль хэдийн байр сууриа тавиад өгчихсөн. Хууль дүрмийн дагуу даргаа томилж байхад өөр хүнийг дарга болгоно гээд байгааг бид дэмжихгүй байна. Тиймээс маргаашийн хурлаас их зүйл хүсч, хүлээгээд хэрэггүй. Ажлын хэсэг, бүтэц нь бүгд нэг талыг барьсан хуралд хоёр талын эрх ашгийг тэнцүү байлгана гэдэг худал. Тиймээс онц их хуралд бид оролцохгүй"

Зургийн тодорхойлолт алга байна.

Таны сурталчилгаа