Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын ээлжит бус онц их хурлын үеэр Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. 

Тэрээр: "Ардчилсан аргаар улсыг удирдаж чадахгүй байна. Нам ямар байхаас төр, төр ямар байхаас улс тийм байдаг. Хэрүүл дарах гэж бид энд цуглаад байгаа. Тиймээс газрын хол, өвчин тахлыг үл тоон ардчиллаа хамгаалахаар ирсэн Их хурлын төлөөлөгчдөдөө хандан үг хэлж, урам зориг өгөхөөр өөрийн биеэр ирсэн" гэдгээ хэлэв.

"Энэ өдрийг маш удаан хүлээлээ. Та бүхэнтэйгээ хамт байгаагаа илэрхийлж Монголын газар дээр очиж гарын үсгээ зуръя. Ардчилсан нам хагараагүй, цулаараа байгаа. Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай хэмээн энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ардчилсан намын дарга хэн байхыг та бүхэн шийддэг болохоос Дээд шүүх, бүртгэлийн байгууллага шийддэггүй юм. Гэхдээ бид бас цаг хугацаа их алдлаа. Гэвч үүнээс өөр ямар баталгаа хаана байна. Бид хэн нэгнээс тамга тэмдэг гуйж явах ёсгүй. Мананд барьцаалагдсан хэдэн хүний төлөө хэлмэгдэж болохгүй" гэлээ.  

Таны сурталчилгаа