Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын Онц Их хуралд төлөөлөгч Э.Бат-Үүл үг хэллээ.

Тэрээр: "Өнгөрсөн сонгуулиар би намынхаа залуучуудтай хамтарч ажиллахдаа үнэхээр бахархсан. Тэд бие биеэ нөхөж, багц болж ажиллаж чадаж байсан. Хувьсгалын үеийн залуус ийм байдаг. Бид ардчилсан хувьсгал эхлүүлж байхдаа яг тэдэн шиг ажиллаж, хувьсгал амжилттай болсон. Одоо та нарт жаахан зориг, уур, бухимдал хэрэгтэй.

Өнөөдрийн аюултай тогтолцооноос гарахын тулд манай нам нэгдэхээс өөр ямар ч аргагүй байгаа. М.Тулгат тэргүүтэй залуус энд ирээгүй ч битгий тэдэнд уурлаарай. Тэд нэгдэхгүй гээгүй. Нэгдэх гинжин урвал явж байгаа, цаашид ч үргэлжилнэ. АН анх удаа хагараагүй, хагарч нэгдэж сурсан арвин туршлагатай нам. Хагарч үзсэн нэгдэж чаддаг нам шүү дээ. Бид өнгөрсөн хугацаанд МАН-д нэг ч ялагдаагүй, зөвхөн хагарсан үедээ л ялагдсан байсан. Одоо нэгдэж чадвал дахин 30 жил ялна. Миний насан дээр залуучууддаа өгөх гээд сууж байна. Асуудлыг сэтгэл хөдлөлөөр битгий шийдээрэй. Нөгөө талд байх хүмүүстээ хаалгаа нээлттэй хэлэлцээрт бэлэн байгаарай. Манай нам нэгдэхдээ ямар хэцүү зам туулдгийг би мэдэх учраас дотоод асуудлаас гадна тогтолцооны асуудал болчихлоо. Ардчилсан нам сая яагаад хагарсан гэхээр дарга удирдах гээд байсан. Ардчилсан намыг дарга биш  манлайлагч удирдаж авч явдаг шүү" гэлээ. 

 

Таны сурталчилгаа