Цаг үеийн мэдээ

Манай улсын 2,3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна гэх зар raidforums.com гэх хакеруудын сайтад байршсан байна.

Тус сайтын Marketing Database  буюу зарын хэсэгт PieWithNothing гэх нэртэй хэрэглэгч Монгол Улсын 2,3 сая иргэний нэр, овог, утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар,  хэрэглэгчийн болон бусад мэдээллүүд зарж байгаа талаар бичжээ.

Монгол Улсын 2,3 сая иргэний мэдээллийг хакеруудын хар захад $700-оор худалдах зар тавьжээ

Энэ талаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас тодруулахад уг хэрэг Тагнуулын ерөнхий газар луу шилжсэн гэв.