Цаг үеийн мэдээ

Нийслэлд 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Махны худалдааг хотын төвийн 6 дүүргийн 31 байршилд зохион байгуулах бөгөөд нийт 3400 тонн мах бэлтгэн нийлүүлнэ. 

Өргөтгөсөн арга хэмжээний хүрээнд идэшний махнаас гадна сүү, цагаан идээ, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, идэшний зориулалтаар үйлдвэрт бэлтгэж, жижиглэж савласан мах, хөргөгч, хөлдөөгчний лизингийн худалдааг тодорхой цэгээр, хуваарийн дагуу зохион байгуулна. 

Мөн орон нутгаас хувийн хэрэгцээнд зориулан бэлтгэсэн идшийг тээвэрлэх, хүргэх үйлчилгээг хүнсний худалдааны логистикийн сүлжээ, шуудангийн үйлчилгээг ашиглан зохион байгуулахаар төлөвлөж, хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлээд байна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.