Цаг үеийн мэдээ

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор Засгийн газрын 2021 оны 314 дүгээр тогтоол (https://legalinfo.mn/mn/detail/16231300391091 -аас татан авч үзнэ үү)-оор нийт 62 бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг хүчингүй болгосон байна. Уг тогтоолын дагуу зам, тээврийн салбарт хамаатай дараах төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрийг хүчингүй болгосон байна. Үүнд:

1. “Төрөөс баримтлах бодлого батлах тухай” /автотээврийн салбарт/ Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 321 дүгээр тогтоол;

2. Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 283 дугаар тогтоол;

3. Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаар тогтоол;

4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 163 дугаар тогтоол;

5. Осол, гэмтлээс сэргийлэх “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 163 дугаар тогтоол;

6. Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 171 дүгээр тогтоол;

Иймд тус яамнаас дээрх хүчингүй болсон бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн холбогдох зорилт, үйл ажиллагааг “Дэд бүтцийн хөгжлийн зорилтот хөтөлбөр”, бусад хууль тогтооомжид тусгуулах талаар арга хэмжээг авч ажиллаж байна.