"Авлигын эсрэг үндэсний чуулган 2021" үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Төрийн үйлчилгээнд хүний хүчин зүйлийн хамаарлыг бууруулж, цахимжуулах замаар авлига, төрийн хүнд суртлыг халж, ил тод, шуурхай, нээлттэй болгох суурь шинэчлэлүүдийг хийж дуусгана.
2024 он гэхэд бизнес эрхлэхэд төрийн байгууллагаас шаарддаг 1000 гаруй зөвшөөрөл, техникийн нөхцөл, гарын үсэг, гэрээний тоог 50 хувиар бууруулан, хүний хүчин зүйлийг багасгана.
Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлж, төрийн бүтээмж, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна" гэлээ.