Цаг үеийн мэдээ

                     Та бүхэнд Хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг дэвшүүлье. 

Хүний эрх гэдэг ойлголт дор нэгэн чухал зүйлийг тодруулж ярих ёстой. Монгол хүн өвдөж зовох үед мөнгөгүй, санхүүгийн боломжгүйгээс болж эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй байх явдлыг зогсоох. Дэлхийн анагаах ухааны ололт бүрийг цаг алдалгүй эх орондоо нэвтрүүлэхийн төлөө эрүүл мэндийн салбар хичээж ажиллах учиртай. Түүнийг нь дэмждэг тогтолцоо бүрдүүлэх нь ТӨРИЙН үүрэг. 

Олон Улсын Парламентын Холбоо хүний эрхийг хамгаалах нь өнөө үеийн парламентын нэн чухал чиг үүрэг мөн хэмээн тунхагласан. 

Хүний эрхийг хүндэтгэн дээдэлж, эрх чөлөөт нийгмийг бүрдүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээхийг Та бүхэндээ уриалж байна!

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн

Таны сурталчилгаа