Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцууллаа. 

Тэрбээр "Хайгуулын тусгай зөвшөөрлийн журмыг шинэчлэн батлах тухай эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгосон. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А28 дугаар тоот тушаалаар баталсан. Өнөөдрийг хүртэл энэ журам үйлчилж байгаа.

Одоогоос 10 жилийн өмнө 2,570 тусгай зөвшөөрлийн хүрээнд 300 гаруй тэрбум төгрөгийн геологи, хайгуулын ажлыг хийж байсан. Өнөөдрийн байдлаар 900 гаруй тусгай зөвшөөрлийн хүрээнд 86 орчим тэрбум төгрөгийн геологи, хайгуулын ажил хийж байгаа нь хангалтгүй байна. Сонгон шалгаруулалтын журмаар сүүлийн зургаан жилийн хугацаанд сард зургаа, долоо орчим тусгай зөвшөөрөл олгож байгаа юм. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд дампуурах нөхцөл байдал руу ойртож байна гэсэн үг. 

Урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан эрдэс, баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Ингэснээр дараагийн уул уурхайн үйлдвэрүүдийг бий болгох зайлшгүй шаардлагатай. 

Хайгуулын ажлыг эрчимжүүлснээр дараагийн Эрдэнэт Оюутолгой, Тавантолгойн ордыг нээж илрүүлэн, ашиглалтад оруулах боломж бүрдэнэ. Тиймээс хайгуулын ажлын сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох шаардлагатай. Анх 8.4 сая га талбайг сонгон шалгаруулалтын зориулалтаар баталсан. Өнөөдөр дөрвөн сая га хүрэхгүй талбай үлдсэн.

Сонгон шалгаруулалтын журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан. Сонгон шалгаруулалтын талбайг сонгох үндэслэл, аргачлалыг тодорхой болгох, оны нэгдүгээр улиралд багтаан зарлагдсан талбайг эзэнтэй болгох, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх зэрэг үр ашигтай гэж үзэж байна" гэлээ. 

Таны сурталчилгаа