Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайд Х.Нямбаатар болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр
Хууль зүйн сайд Х.Нямбаатар: "Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дүн шинжилгээ хийгээд кибер аюулгүй байдлыг шинэ түвшинд гаргах шаарлагатай гэдэг үүднээс кибер аюулгүй байдлын тухай хуулийг шинээр батлуулж байгаа гэдгийг хэлье. Тийм учраас кибер аюулгүй байдлын хууль энэ цахим шилжилттэйгээ цуг зэрэгцэж хийгдэнэ. Монгол улсын иргэдийн мэдээлэл гарсан зүйлийг Тагнуулын байгууллага шалгаж байгаа. Миний урьдчилж авсан мэдээллээр ХААН банкинд аудит хийж байсан компаниас алдагдсан байх магадлалтай гэдэг дүгнэлтийг одоогийн байдлаар урьдчилан шалгаж байгаа байгууллагууд гаргасан. Цаашид ийм эрсдэл гаргахгүй үүднээс кибер аюулгүй байдлын хуулийг маш өргөн хүрээнд зохицуулж оруулж ирж байгаа" гэлээ.