Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Дээд Шүүх хуралдаж Ардчилсан намын даргын бүртгэлийн асуудлыг цэгцлэх цаг дөхлөө. 

2021 оны 11-р сарын 05-ны өдөр Ардчилсан нам 21 аймаг, 330 сум суурин, нийслэл хотын 9 дүүрэг, 172 хорооны үүр бүрийн хурлаас сонгогдсон 1318 төлөөлөгч оролцсон “Онц” тодотголтой Их хурлаа хийсэн. 

Уг хуралд анхан шатны бүх дарга нар тамга тэмдэгтэйгээ ирж оролцож Ардчилсан намыг хагарч бутраагүй нэгдмэл цуг байгааг илэрхийлж Монгол Улсын газрын зураг дээр тамгаа дарж баталгаажуулсан.

Онц Их хурлаар Монгол Улсын Дээд Шүүхийн тогтоол, шаардлагыг ёсчлон биелүүлж 38-н боть материалыг 2021.11.10-ны өдөр хүргэсэн.

Одоо Ардчилсан намын анхан дунд шатны 200 мянган гишүүд Монгол Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг хүлээж байна хэмээн Ардчилсан намаас мэдээллээ. 

Таны сурталчилгаа