УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, шинэ сэргэлтийн бодлого түүний дагалдах хуулиудын холбоотой асуудал. Хоёрдугаарт, ковид-19-ийн хуулийг сунгахтай холбоотой асуудал. Гуравдугаарт, үйлчилгээний ажилчид гэрээгээр ажиллахтай холбоотой ийм 3 асуудлыг хэлэлцлээ.
Өмнө 2 ч удаа сунгагдсан Ковид 19-ийн хуулийг 6 сарын хугацаатай сунгах нь зүйтэй юм хэмээн шийдвэрийг бүлгийн хуралдаанаас гаргалаа. Учир гэвэл нэгдүгээрт дэлхий дахинд цар тахал үргэлжилсэн хэвээр байна. Шинэ хувилбар гарч ирж зарим газруудад аюултай түвшинд хүрч болзошгүй байна. Хоёрдугаарт манай хил гааль, экспорт хаагдсан байгаа. Тийм учраас эдийн засагт хүндрэл учирч болзошгүй. Тийм учраас түргэн зохицуулат хийх шаардлага үүснэ гэж үзэж байна. Энэ 2 шалтгааны улмаас ковид 19-ийн хуулийг 6 сарын хугацаагаар буюу долоодугаар сарын 1-ныг хүртэл сунгахыг зарёмын хувьд дэмжсэн. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж УИХ-д өргөн барина. Энэ онд багтаан хэлэлцэж батална" гэлээ.