Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн долоо хоногт Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийж, хилийн чанадаас ирж буй иргэдийг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гурван хоногийн хугацаанд зочид буудалд тусгаарлана.

Ингэхдээ сүүлийн хоногт авсан шинжилгээний хариу сөрөг гарвал гэрт нь хариулах шийдвэр гарсан талаар мэдэгдсэн. Гэвч тусгаарлах ажиллагаа иргэдийг бухимдуулж, олон цагаар хүлээлгэсэн асуудал гарчээ. Тиймээс алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохоо УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдэгдлээ.