Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Хүрмэн сум жил бүр мөсний баярын арга хэмжээг зохион байгуулдаг. Цар тахлын улмаас 2 жил зохиогдоогүй энэхүү баяраа энэ жил зохион байгуулж Хүрмэн сумын малчид, ард иргэд, байгууллага хамт олноороо идэвхтэй оролцлоо. Энэ удаагийн мөсний баярт мөсөн дээрх буухиа тэмцээн, олс таталт, мөсний шагай, хамгийн сайхан үндэсний хувцастай хос шалгаруулах зэрэг олон төрлийн хөгжөөнт тэмцээн болж аваргуудаа тодруулсан байна. Эдгээр тэмцээнээс мөсний буухиа тэмцээн ихээхэн авхаалж самбаа шаардаж багийн ажиллагаагаараа бусад багаа Хүрмэн ЭМТ тэргүүллээ. Цэвэр агаарт нэг өдрийн турш мөсөн дээрх тэмцээнд хурд хүчээ сорьж, цагийг хөгжилтэй өнгөрүүлсэндээ Хүрмэнчүүд сэтгэгдэл өндөр байлаа.