Цаг үеийн мэдээ

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица "Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. ДЭМБ болон ЭМЯ-тай олон ажилд хамтран ажиллахад бэлэн байна. Зөвлөгөөнд амжилт хүсье хэмээв.Монгол улсын засгийн газар Ковид -19 цар тахал дэлхий нийтэд тархсанаас хойш 1 жилийн хугацаанд дотоодод халдвар тархахаас сайтар сэргийлж, хүн амаа богино хугацаанд чанартай, аюулгүй вакцинаар хурдан шуурхай вакцинжуулах ажлыг бүх талын эх үүсвэр, салбар хоорондын хамтын ажиллагааны үр дүнд оновчтой хэрэгжүүлсэн. Гэвч цар тахлын аюул биднээс холдоогүй, нөхцөл байдал өөрчлөгдсөөр байгаа энэ цаг үед дараа дараагийн сорилтуудыг амжилттай даван туулах бэлэн байдлаа хангах нь чухал болохыг онцоллоо.