Цаг үеийн мэдээ

Соёл, боловсрол, урлаг, шинжлэх ухааны салбарт олон улсын ХҮМҮҮНЛЭГИЙН үйл ажиллагааг тасралтгүй 46 дахь жилдээ явуулж буй Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын Русский Дом/ РЦНК нь оросын ард түмний түүх, соёл, язгуур урлаг, ард түмнийхээ ёс заншилд хандах монгол ахан дүүс, анд нөхөд, Монголын залуу үеийг орос үндэстний баян тансаг соёлыг хүртэх, орос хэл сурах сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор өвлийг үдэж хаврыг угтдаг “Масленица” буюу Шар тосны баярыг маргааш Ням гарагт гаднах талбайдаа тэмдэглэхээр бэлтгэл хангаад байв.

Харамсалтай нь олон нийтийн арга хэмжээний үеэр үймээн зохион байгуулах заналхийлэл ирсэн учраас ард иргэдийнхээ аюулгүй байдлыг эрхэмлэн энэхүү арга хэмжээг Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд цуцаллаа хэмээн Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас мэдээллээ. 

"Хамтран ажиллахаар хоёргүй сэтгэлээр тусалж, дэмжиж, Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсан Sound of Mongolia, ард иргэдэд үйлчлэх бүхий л бэлтгэлээ хангасан байсан "Hi, London","Амударья", "Номадс", "Кавказ", Red Tap, Бат трейд ХХК захирлууд, менежерүүд, хамт олон,  олон хоногийн туршид язгуур урлагийн концертыг хамтран бэлдсэн Орос-Монголын хамтарсан сургуулиудын 400 гаруй хүүхдүүд болон тэдний багш, эцэг эхчүүд, УДБЭТ-ийн уран бүтээлчид, Русский Домын дэргэдэх Сувд Дэнс, Пикассо бүжгийн сургууль, дуучин Б.Амархүүгийн Вокалс сургууль, Probe драмын дугуйлан, Zazama's Art сургуулийн хүүхэд залуучууд,тэдний ар гэрийнхэн, РЦНК-ийн дэргэдэх Орос хэл дээрх нээлттэй боловсролын дээд сургуулийн сонсогчид, Орфей постдрамын  театрын хамт олон,  нийслэлийн Ерөнхий боловсролын 10 гаруй сургуулиудын дэргэдэх Орос хэлний төвүүдийн багш, сурган хүмүүжүүлэгч, орос хэл судлаач багш нар, биднийг байнга дэмжиж олон хоногийн туршид бэлтгэл ажил дээр хамтран зүтгэсэн бүх байгууллагуудаасаа албан ёсоор хүлцэл өчье гэжээ.