Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ... дүгээр хорооны “Задгай”-д Дулааны шугамын худгаас цогцос олдсон тухай дуудлагыг 3 сарын 5-ны өдрийн 17:01 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. 11 км зам туулан очиход тус дүүргийн ...  дүгээр хорооны харьяат иргэн Ж /51 настай, эрэгтэй/ 2.5 метрийн гүнтэй дулааны шугамын худагт унаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүллээ хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.