Цаг үеийн мэдээ

Төрийн өмчид гарсан: Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг “Таван толгой түлш” ХХК-ийн хатаалгын цехэд гал гарч байна гэсэн дуудлагыг 00:34 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 00:45 цагт очиход тус хатаалгын цехэд сайжруулсан түлш шатаж иргэд унтраасан боловч нүүрсний хог уугиж байсныг 5 минут ажиллан унтраасан.

ААН, байгууллагын өмчид гарсан: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын “Цахиурт” 2 дугаар баг / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 53 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км-т / ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 3 сарын 6-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 53 км замыг туулан очиход Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоос Улаанбаатар хотын чиглэлд бялууны хайрцаг тээвэрлэж явсан “Эверист Оллайс ХХК”-ийн автомашины чиргүүл шатаж байсныг 05:51 цаг ажиллан унтраасан.

 Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн сумын (Сүмбэр) 10 дугаар баг “Хар байшин” -д гал гарч байна гэсэн дуудлагыг 3 сарын 6-ны өдрийн 08:24 цагт /08:25 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн Х-ын 7х5 метрийн хэмжээтэй нэг өрөө байрны хана, тааз шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Сүмбэр-Орд хотхон хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11:07 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 11:16 цагт очиход хог шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 27 дугаар байрны дэргэд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын хашаанд баригдаж буй барилга шатаж байна гэсэн дуудлагыг 14:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Ф-ын 41х21 метрийн хэмжээтэй баригдаж  байгаа 13 давхар барилгын гадна дулаалга /фасад/, тус барилгын зүүн талд байрлалтай хашаанд 10 га орчим өнжмөл, шар өвс шатаж байсныг 02:30 цаг, мөн хүч нэмэгдүүлэн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан очиж 02:00 цаг, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги 9 км замыг туулан 14:31 цагт очиж 01:30 цаг, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан очиж 02:00 цаг тус тус ажиллан унтраасан. /Тус гал түймрийн утаажилтын бүсээс 12 иргэнийг эсэн мэнд гаргасан. /

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 10 дугаар орцонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 15:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход тус орцны хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, “Төлөвлөгөөний Коммисс”-ын байранд нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 15:25 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 3 метр хашаа тус тус шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг “Ёотон”-ийн 9 дүгээр байрны урд хог шатаж байна гэсэн дуудлагыг 3 сарын 6-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход хогийн цэгт хог шатаж байсныг 11 минут ажиллан унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 3 сарын 7-ны өдрийн 05:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн М-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Зүүн 4 замын автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн Н-ын “Приус-30” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар