Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Биеийн тамир спортын газар, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо хамтран "Улаанбаатар марафон 2022" олон улсын тэмцээнийг тавдугаар сарын 28-нд зохион байгуулахаар болжээ. Марафоны бүртгэл энэ сарын 14-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ. Тэмцээнд таван км,1.5 км гүйлтийн бүртгэлийг дүүргүүдийн спорт хороо хийх бол 10 км, 21 км, 42 км гүйлтийн бүртгэлийг Монголын хэт холын марафон гүйлтийн хорооноос зохион байгуулна. 

Тус тэмцээний 10км - 30000 төгрөг, 21км - 50000 төгрөг, 42км - 60000 төгрөгийн хураамжтай. 

Мөн энэ өдөр нийслэлд автомашингүй өдөр байх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан тухай эх сурвалж мэдээллээ.  

Марафонд бүртгүүлэх https://docs.google.com/.../1DDvkmwzDpjMW5kCzHuTbKww.../edit