Цаг үеийн мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/46 тоот тушаалаар байгуулагдсан Шүүхийн тусгай архивын дэргэдэх Баримт нягтлан шалгах арга зүйн комисс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хуралдлаа.

       Тус комиссын дарга Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа, Шүүхийн тусгай архивын дарга Ш.Отгонцэцэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй баримт нягтлан шалгах арга зүйн комиссын хурлаар шүүхийн Тамгын газруудаас ирүүлсэн устгах хэргийн акт, жагсаалтыг хэлэлцлээ.

        Нийт 12 шүүхийн Тамгын газраас ирүүлсэн иргэн, захиргааны хэргийн 22587 хадгаламжийн нэгжийг холбогдох хууль, дүрэм, журамд заасны дагуу хадгалах хугацаа дууссаныг нягтлан шалгаж, устгах хэргийн акт жагсаалтыг хэлэлцэн батлав.

       Мөн хурлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх журам”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 19 дүгээр тушаалаар батлагдсан “Шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэрээт ажилтны ажлын аргачлал, норм норматив, цахимжуулалтын ажлын явц, гүйцэтгэл болон Шүүхийн тусгай архивын хэрэг баримтад нэгдсэн тооллого хийх тухай асуудлуудын талаар Архив албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн Э.Ууганзаяа, цахим архив хариуцсан мэргэжилтэн Э.Батзориг нар танилцуулга мэдээлэл хийлээ.

       Тус комиссын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар Шүүхийн тусгай архивын хэрэг баримтад холбогдох хуульд заасны дагуу нэгдсэн тооллого хийх ажлын бэлтгэл ажлыг хангах, ажлын хэсгийг томилох, ажил үүргийн хуваарь гаргах зэрэг чиглэлийг өгснөөр хурал өндөрлөв.

       Шүүхийн тусгай архивын дэргэдэх Баримт нягтлан шалгах арга зүйн комисс нь дүрэмд заасны дагуу улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.