МИАТ компанийн Олон улсын нислэгийн давтамж, хуваарийн мэдээллийг хүргэж байна.
ФРАНКФУРТ ХОТ
Франкфурт хот руу 6-р сараас 7 хоногт 5 удаа буюу Даваа, Мягмар, Лхагва, Баасан, Бямба гарагуудад Боинг 767-300 агаарын хөлгөөр зогсолтгүй ШУУД нислэгтэй.
ТОКИО ХОТ
Токио хот руу 6-р сард долоо хоногт 4 удаа, 7-р сараас 5 удаа буюу Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагуудад шууд нислэгтэй.
СӨҮЛ ХОТ
Сөүл хотын чиглэлд 6-р сар өдөр бүр нэг нислэг, 7 болон 8-р сард өдөр бүр хоёр удаагийн нислэгтэй.
ПУСАН ХОТ
Пусан хотын нислэг 6-р сарын 23-наас 7 хоногт 2 удаа буюу Пүрэв, Ням гарагуудад шууд нислэг үйлдэж эхэлнэ.
ХОНГКОНГ ХОТ
Хонгконг хот руу 6-р сарын 24-с Мягмар гараг бүр нислэг үйлдэж эхэлнэ.
ИСТАНБУЛ ХОТ
Истанбул хотын нислэг 6-р сарын 2-ноос 7 хоногт 2 удаа буюу Пүрэв, Ням гарагуудад шууд нислэг үйлдэж эхэлнэ.