Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир, Дэлхийван, Далайван гаргуудын жагсаал гэх үзэгдэл харагдах хамгийн тохиромжтой өдөр нь 2022 оны 6 сарын 24-ны нар мандахаас 1 цагийн өмнө тохиох юм.
Таван гарагийн давхцал нь тун ховор тохиолдох үзэгдэл бөгөөд хамгийн сүүлд 2002 оны 12 сард давхцаж байсан бол дараагийн давхцал 2040 онд тохиох юм. Энэхүү ховор үзэгдэлийн талаар олон улсын томоохон мэдээний сайтуудаар мэдээлж байгаа бөгөөд хүний нүдээр харагдах нь Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир гарагууд, хүний нүдэнд харагдахгүй нь Дэлхийван, Далайван гараг юм.
Угтаа бол 7 гараг нэгэн зэрэгт тэнгэр үзэгдэж, гарагуудын завсар хавирган сар мандсан байх ба үүнийг Дэлхийн бөмбөрцөгөөс харнаа гэдэг гайхамшигтай ховор тохиолдол билээ.
Дундговь аймгийн Цагаан суваргад байрлах Говь каравансерай энэхүү үзэгдэлийг ажиглах боломжийг олгожээ.
Говь каравансерай-г зорьж энэхүү үзэгдэлийг ажиглах шалтгаан:
1. Од эрхэс ажиглахад хамгийн чухал зүйл бол байршил байдаг. Каравансерай амралтын эргэн тойрон нь гэрлийн бохирдолгүй, харагдах орчины нөлөөгүй, хязгааргүй уудам өргөн тал бөгөөд олон улсын хэллэгээр Харанхуй тэнгэр (Dark sky) гэж нэрлэгддэг бүс нутаг юм.
2. Монголын говийн дахин давтагдашгүй өвөрмөц өнгө төрхөнд ууссан тэнгэрийн хаяа, далайн түвшнээс 1576 метр өргөгдсөн тал нутгийн үнэр шингэсэн цэнгэг агаар, амьсгалах чимээ сонсогдом анир үгүй орчин зэрэг нь амрагч Танд амар амгаланг мэдрүүлж, орой дээрээс од асгарч буй мэт онцгой сэтгэгдэл төрүүлдэг.
3. Монголын эко аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч OUT OF NOW|HERE компаний дэмжлэгээр хувийн эзэмшлийн Монгол дахь хамгийн том MEADE LX 200 ACF телескоп дурангаар энэхүү сансар огторгуйн ховор тохиолдлыг илүү ойроос ажиглах боломжтой.