Перу улсын Лима хотод усанд сэлэлтийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 4-нд болно. Найм дахь удаагийн энэ тэмцээнд Монгол Улсаас А.Хосбаяр, Г.Сугар, Г.Майдар, Ц.Гүнбилэг нар өрсөлдөхөөр тэмцээн зохион байгуулагдах Лима хотод хүрэлцэн иржээ.