Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмаар долоо давж улсын заан цол хүртсэн Бердимуратын Серик өнөөдөр төрсөн нутаг Баян-Өлгий аймагтаа ирэв. Өлгийчүүдээс 76 жилийн дараа заан цол хүртсэн түүнийг аймгийн удирдлага, улсын харцага, гавьяат тамирчин О.Бахыт тэргүүтэй Өлгийн бөхчүүд, ард иргэд, аймгийн төв талбайд ёслол төгөлдөр хүлээж авчээ.
Б.Серикийн улсын заан цолны мялаалга наадам есдүгээр сарын 2,3-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт болно.