Цаг үеийн мэдээ

Австрали улсын Сидней хотод мэргэжлийн дугуйн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-25-нд болох бөгөөд Монголын дугуйн холбоо хоёр эрх авч уралдахаар болов. Хэдхэн хоногийн өмнө Туркийн цуврал тэмцээнээс Монголын дугуйчин С.Жамбалжамц хоёр тэмцээнд түрүүлснээр холбоондоо ДАШТ-д уралдах хоёр эрх авчирлаа. Мэргэжлийн дугуйн ДАШТ-д Монголын дугуйчид нэг дор хоёр эрх авсан удаагүй билээ. Монгол улсаас мэргэжлийн дугуйн спортын ДАШТ-д 2016 онд Б.Мягмарсүрэн,  2021 онд С.Жамбалжамц нар өрсөлдөж байв.

Таны сурталчилгаа