Монгол улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Холимог тулаанч З.Шинэчагтга нар есдүгээр сарын 09-нд 600 сая төгрөгийн бооцоотой халз тулалдана. Тулааны өмнө тэд өнөөдөр 20.30 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон нийтэд мэдээлэл өглөө.
Холимог тулаанч З.Шинэчагтга: Дахиад ингээд өөд өөдөөсөө хараад уулзах сонин байна. Тулааны спорт мөнгөтэй салшгүй холбоотой. Бид мөнгөний төлөө өөрсдийгөө бэлдэж, энэ хүртэл олон ялалтыг авч чадсан нэгнээ үнэлэх нь зүйтэй гэж үзсэн. 600 саяар тоглоё гэж би хэлсэн. Э.Цэндбаатар хүлээж авсан. Есдүгээр сарын 09-нд энэ нөхөртэй өөрийнх нь спортоор үзэхэд айх зүйл алга. Намайг урж тасдана л гээд байгаа. Өмнө нь нэг үзэж байсан, намайг сүртэй зодож чадаагүй шүү дээ. Ямартай ч би бол амжилтын төлөө тулалдаж байгаа тулаанч. Цэндбаатар бол мөнгөний төлөө тулалдаж байгаа тулаанч юм шиг байна лээ. Надад амжилт нь хэрэгтэй, чамд мөнгө нь хэрэгтэй байгаа байх. Сая орилж л байна. Би тэгмээр байна, би зодмоор байна гээд. Энэнд ард түмний өмнө, ард түмний нүдэн дээр гээд хэн нь заагаад өгсөн юм. Энэ хүний саяын эмоци нь нэвтрүүлэг болгонд орохдоо нулимс нь ойрхон байдаг юм байлгүй. Байнга л уйлж байх юм. Уйлахгүй болохоороо хүн рүү онгирч байх юм, орилж байх юм. 9 сарын 9-нд уулзъя даа" гэлээ.