Мас-рестлингийн ‘’Колмар‘’ цомын төлөөх тэмцээн өчигдөр, өнөөдөр ОХУ-ын Владивосток хотод боллоо. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдээс Б.Үүрцайх, эмэгтэйчүүдээс З.Сарантуяа гэсэн 2 тамирчин эх орноо төлөөлөн оролцсон.
Өнгөрсөн зургадугаар сард Якутад болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн, Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат, "Цоохор ирвэс" клубийн дасгалжуулагч Зидаабазарын Сарантуяа Владивостокоос 65 кг-ын жинд хүрэл медалиар энгэрээ мялаав.