Монголын бүх ард түмний спортын XV наадмын нээлтийн ёслол өнөөдөр Спортын төв ордны А зааланд 15:00 цагт эхэлнэ.
Нээлтийн ёслолд жүдо бөхийн олимпын наадмын хүрэл медальт, Азийн аварга Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар бамбар асаах бол хүндийн өргөлтийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Анхцэцэг тангарга өргөж, буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Анударь, чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч Т.Тулга, “Токио-2022” олимпын наадмын оролцогч Б.Ганболд, хөнгөн атлетиктийн Азийн АШТ-ий хүрэл медальт Ц.Бямбажав нар туг зална. Нээлтийн ёслолын үеэр 21 аймаг, ессөн дүүргээс шалгарсан шилдэг тамирчдын парад, урлагийн үзүүлбэр болох юм.