Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн хоногт 34 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав. Үүнээс 20 нь Улаанбаатарт, 14 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 981.001 болов. Сүүлийн 24 цагийн хугацаанд

Архангай аймагт 1

Дорноговь аймагт 1

Өмнөговь аймагт 10

Төв аймагт 2 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 147 хүн эдгэрсэн бол гэрийн хяналтад 1497,  эмнэлгийн хяналтад 277 хүн эмчлүүлж байна.